ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ

2018 оны 01 сарын 25 өдөр

Байрлал :

11:00 - 11:30 Зайны сургалтын төвийн нээлт МУБИС, I байр, 200 тоот
14:00 - 14:30 “Технологи, инженерчлэл”-ийн лабораторийн нээлт МУБИС, III байр, 209 тоот
15:00 - 15:30 Үзэсгэлэнгийн нээлт* МУИС, Номын сан, II давхар, заал
15:30 - 16:00 Лазерийн судалгааны лабораторитой танилцах МУИС, Номын сан, VI давхар
16:00 - 16:30 Лабораториудтай танилцах МУИС, Номын сан, V, VI давхар
Үзэсгэлэн 1 дүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн I, II, III, IV давхруудад ажиллана.


ДЭЛХИЙН ТҮВШНИЙ СУДАЛГААГ ЭХ ОРОНДОО ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д түшиглэн гурван тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий “Лазерын судалгааны лаборатори”-ийг байгуулсан бөгөөд тус лабораторийн нээлт өчигдөр /2018.01.22/ МУИС-ийн Номын санд боллоо.

Нээлтэд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар болон МУИС-ийн удирдлагууд оролцов. Захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Өндөр түвшний судалгааг эх орондоо хийх боломжийг бүрдүүлсэн лазерын судалгааны лабораторийн эрдэмтэн, судлаачдын баг болон санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-ны хамт олонд талархал илэрхийлье. МУИС манлайлагч байж, нийгмийн хөгжлийг түүчээлдгийн илэрхийлэл болж лазерын судалгааны лабораторийг эх орондоо нээж, олон төрлийн өндөр түвшний судалгааг хийх бололцоо ийнхүү бүрдэж байна. Бид тоног төхөөрөмжтэй болохын зэрэгцээ, эдгээр төхөөрөмжийг ашиглах, ажиллах, судалгаа хийх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээ мөн бэлтгэсэн. Манай лабораторийн эрдэмтэд бүгд энэхүү өндөр хүчин чадал бүхий лазерын тоног төхөөрөмжүүд дээр ажиллах бүрэн чадвартай” гээд цаашдын эрдэм судлал, өндөр түвшний судалгааны ажилд нь амжилт хүсэн ерөөв.

МУИС-ийн Лазерын судалгааны лабораторийн эрхлэгч Ж.Даваасамбуу “Манай лаборатори дэлхийн жишигт нийцсэн, хамгийн өндөр хүчин чадал бүхий төхөөрөмжүүдтэй. Үүний тусламжтайгаар бид олон улсын түвшний судалгаа хийх боломж бүрдэж байна. Урьд нь энэ төрлийн лабораторид судалгаа хийхийн тулд гадаад явах шаардлагатай байсан бол одоо зарим улсын эрдэмтэд манайд ирж хэмжилт, судалгаа хийх боломжтой. Энэ бол зөвхөн МУИС-ийн лаборатори биш, Монгол Улсын бүх судлаачдад нээлттэй лаборатори” гэв.

Тус лаборатори нь өндөр хүчин чадал бүхий орчин үеийн гурван богино пульстэй лазерын систем, Лазер машин, FTIR спектрометр зэрэг 66 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй бөгөөд нээлтийн үеэр тус лабораторид лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүн болон гадна лазерын машинуудын үйл ажиллагааг танилцуулсан.

Лазерын судалгааны лаборатори байгуулагдсанаар лазерын цацрагийн хүчтэй богино импульс гарган авах, лазерын цацраг ба бодисын харилцан үйлчлэлийн өндөр түвшний судалгаа, наноматериалын физик, химийн шинж чанарын нарийвчилсан судалгаа төдийгүй фотоник, материал судлал, биологи, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, техник технологийн салбарт шинэ мэдлэг болон өргөн хэрэглээг бий болгох чухал ач холбогдолтой бөгөөд Монголын судлаачид өндөр түвшний судалгааг эх орондоо хийх сайхан боломж нээгдэж байгаа юм.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт Лазерын судалгааны лабораторид бүтээсэн анхны бүтээлийг гардуулав. Я.Төмөрбаатар гэсэн нэрний дор энгийн нүдээр харах боломжгүй нарийвчлалаар Я.Төмөрбаатар хэмээн лазераар бичжээ.

БСШУСЯ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд МУБИС-ийг түшиглэн "Зайн сургалтын төв" байгуулж, нээлтийг нь өнөөдөр хийлээ. Багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох ажлын хүрээнд таван төвийг МУБИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургуульд тус тус байгуулжээ. Ийм төвтэй болсноор их, дээд сургуулийн багш, оюутнуудад зориулсан зайны, үнэлгээний чиглэлээр сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна ном, хэрэглэгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулах, онлайн шалгалт зохион байгуулах ажлыг бие даан болон хамтран зохион байгуулах боломж бүрдэх юм.

БСШУСЯ, АХБ-ны дэмжлэг санхүүжилтээр, “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, Байгалийн Ухааны сургуульд байгуулагдсан “Технологи, инженерчлэл”-ийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус лабораторид 2D, 3D зүсэгч, сийлбэрийн машин, лазерийн машин, 3D принтер зэрэг өндөр технологи бүхий багаж тоног төхөөрөмж дээр сургалтын хэрэглэгдэхүүн болон инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус лабораторид сургалт-үйлдвэрлэлийг хослуулан явуулж, оюутнууд тоног төхөөрөмж дээр ажиллах чадвар, дадалд суралцаж байна. Мөн төслөөр нийлүүлэгдсэн ерөнхий физикийн лабораторийн багаж, төхөөрөмжийг туршилт, судалгааны зориулалтаар иж бүрэн ашиглаж эхэллээ.





Ирсэн саналууд

Холбоо барих


77307730-1161

МУИС-ийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Баттулга-99019977
Үзэсгэлэнгийн нээлт М.Эрдэнэчимэг-99118647
Лабораторийн нээлт А.Сайнбаяр-99857713
Мэдээллийн технологи А.Баатарбилэг-88093995
Хэвлэл мэдээлэл П.Лхамсүрэн-99018393, Г.Билгүүн-99002019
Нэгдсэн хуралдаан Д.Лхагвасүрэн-91912689

news@num.edu.mn

Салбар хуралдаан -I Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт Ч.Батцэцэг-99066173
Салбар хуралдаан -II Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл Т.Энхдөл-95104453
Салбар хуралдаан -III Дээд боловсрол-Багшийн хөгжил С.Батцэцэг-99086686
Салбар хуралдаан -IV Дээд боловсрол-Оюутны хөгжил Л.Одонтуяа-99887827
Салбар хуралдаан -V Дээд боловсрол-Судалгаа, инноваци Н.Баатарбилэг-91995686