"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

1/25/2018 10:56:50 AM

Өнөөдөр /2018.01.25/ МУИС-ийн Номын санд “Тогтвортой хөгжил-дээд боловсрол” Улсын II зөвлөгөөнд зориулсан “Дээд боловсрол” үзэсгэлэн албан ёсоор нээгдлээ. Тус үзэсгэлэнг 2018 оны 1 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд нийслэлчүүддээ толилуулах юм. Үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, дээд боловсролын салбарын байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд зэрэг 50 орчим байгууллагууд оролцож байна.
Үзэсгэлэнгээс төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын түүхэн хөгжил, эрдэмтэн багш, оюутны сүүлийн үед эрдэм шинжилгээ, сургалтын явцад бүтээж буй болгосон шинэлэг инноваци, туршлагын зарим дээжис, мөн манай орны дээд боловсролын салбарт хэрэгжиж буй гадаадын олон улсын хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцах боломжтой юм.
Мөн тэдгээрийн үр дүнд бий болсон сургалт эрдэм шинжилгээний ололт амжилт, бүтээл, түншлэлийн цаашдын хөгжлийн чиг хандлага загваруудыг дэлгэн тавьжээ. Улмаар тус үзэсгэлэнгээс иргэд, нийслэлчүүд дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл авах боломжийг олгож байгаа юм. Мөн төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрсэн үр дүн болон бүтээлийг үзэж, судлах бүрэн боломжтой.




Ирсэн саналууд

Холбоо барих


77307730-1161

МУИС-ийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Баттулга-99019977
Үзэсгэлэнгийн нээлт М.Эрдэнэчимэг-99118647
Лабораторийн нээлт А.Сайнбаяр-99857713
Мэдээллийн технологи А.Баатарбилэг-88093995
Хэвлэл мэдээлэл П.Лхамсүрэн-99018393, Г.Билгүүн-99002019
Нэгдсэн хуралдаан Д.Лхагвасүрэн-91912689

news@num.edu.mn

Салбар хуралдаан -I Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт Ч.Батцэцэг-99066173
Салбар хуралдаан -II Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл Т.Энхдөл-95104453
Салбар хуралдаан -III Дээд боловсрол-Багшийн хөгжил С.Батцэцэг-99086686
Салбар хуралдаан -IV Дээд боловсрол-Оюутны хөгжил Л.Одонтуяа-99887827
Салбар хуралдаан -V Дээд боловсрол-Судалгаа, инноваци Н.Баатарбилэг-91995686