БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг ажлынхаа зураглал болгоно

1/27/2018 5:00:50 PM

Дээд боловсролын салбарт тулгамдаад буй олон асуудлыг хөндөж, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн "Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" улсын II зөвлөгөөн Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш үргэлжилж салбар хуралдаан бүрээр зөвлөмж боловсруулан танилцуулж өнөөдөр /2018.01.27/ хаалтаа хийлээ. Тус зөвлөгөөнийг 2007 оноос хойш зохион байгуулаагүй бөгөөд 11 жилийн дараа дээд боловсролын салбарын 900 орчим эрдэмтэн, багш нар салбартаа тулгамдаж, шийдлээ хайж буй багц асуудал, алс хэтийн зорилгоо хамтдаа зөвлөлдсөн юм. Улсын II зөвлөгөөн баяр ёслолын биш санал, шүүмж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ажил хэрэгч уулзалт, хурал, зөвлөгөөн болсныг БСШУС-ын сайд болон зөвлөгөөний төлөөлөгчид онцолж байв.

 

"Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" зөвлөгөөн “Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт”, “Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл”, “Дээд боловсрол-Багшийн хөгжил”, “Дээд боловсрол-Оюутны хөгжил”, “Дээд боловсрол-Судалгаа, инноваци” зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаануудаа хийж, sli.do програмыг ашиглан зөвлөгөөний төлөөлөгч бүр илтгэл, хэлэлцүүлэгт цахимаар санал өгч оролцсоноороо онцлог байлаа.

Хаалтын хуралдаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Бидний хийх ажлын даалгаврыг маш олон өнцгөөс, ажил хэрэгчээр боловсруулан өгсөн зөвлөгөөний төлөөлөгчиддөө талархаж байна. Бид та бүхний зөвлөлдөж боловсруулсан олон санал, зөвлөмжийг ажлынхаа зураглал болгоно" гээд хамтдаа дээд боловсролын салбарын хөгжлийн төлөө зүтгэхийг уриалсан юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар "Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" улсын II зөвлөгөөнийг Монгол Улсын Их Сургууль амжилттай зохион байгууллаа.





Ирсэн саналууд

Холбоо барих


77307730-1161

МУИС-ийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Баттулга-99019977
Үзэсгэлэнгийн нээлт М.Эрдэнэчимэг-99118647
Лабораторийн нээлт А.Сайнбаяр-99857713
Мэдээллийн технологи А.Баатарбилэг-88093995
Хэвлэл мэдээлэл П.Лхамсүрэн-99018393, Г.Билгүүн-99002019
Нэгдсэн хуралдаан Д.Лхагвасүрэн-91912689

news@num.edu.mn

Салбар хуралдаан -I Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт Ч.Батцэцэг-99066173
Салбар хуралдаан -II Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл Т.Энхдөл-95104453
Салбар хуралдаан -III Дээд боловсрол-Багшийн хөгжил С.Батцэцэг-99086686
Салбар хуралдаан -IV Дээд боловсрол-Оюутны хөгжил Л.Одонтуяа-99887827
Салбар хуралдаан -V Дээд боловсрол-Судалгаа, инноваци Н.Баатарбилэг-91995686