БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Эрдэмтдээ дэмжихэд бэлэн байна

1/27/2018 10:30:50 AM

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ "Миний бие сайдын ажлаа аваад гурван сар болж байна. Сайдын зөвлөлд төрийн өмчийн, хувийн өмчийн гэж ялгахгүй их, дээд сургуулийнхаа эрдэмтдээс оруулахыг эрмэлзэж байна. Бид бодит оролцоог хангах хэрэгтэй. Эрдэмтэн, багш нарынхаа судалгаа, шинжилгээ, оролцоотойгоор дээд боловсролын шинэчлэл, хэтийн чиг хандлагыг тодорхойлох бодлого баримталж байгаа.

Манай эрдэмтэд салбар, чиглэл бүрээрээ сайн судалгаа хийгээд ирвэл бид дэмжихэд бэлэн. Эрдэмтдээ ашиглах хэрэгтэй байна. Шинжлэх ухаан технологийн сангийн журмыг өөрчилнө. Үнэхээр манай улсад хэрэгтэй, дэлхийн түвшний судалгаа, шинжилгээний ажил хийж буй эрдэмтдийгээ санхүүжүүлдэг болно. Мөн манай багш, эрдэмтэд ёс зүйтэй байх хэрэгтэй байна. Бид хамтдаа хандлагаа өөрчилж, хөгжих хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Сургалтын төлбөрийг хэн нэгэн сайд ирээд өөрчилдөг биш, сургалтын чанартай уялдуулна. Судалгаанд суурилж сургалтын төлбөрийг тогтоодог болох чиглэлд ажиллана" гээд энэ удаагийн зөвлөгөөнөөс ажил хэрэгч олон саналууд гарна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэн зөвлөгөөнөөс гарсан саналуудыг БСШУСЯ-ны 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгана гэлээ.





Ирсэн саналууд

Холбоо барих


77307730-1161

МУИС-ийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Баттулга-99019977
Үзэсгэлэнгийн нээлт М.Эрдэнэчимэг-99118647
Лабораторийн нээлт А.Сайнбаяр-99857713
Мэдээллийн технологи А.Баатарбилэг-88093995
Хэвлэл мэдээлэл П.Лхамсүрэн-99018393, Г.Билгүүн-99002019
Нэгдсэн хуралдаан Д.Лхагвасүрэн-91912689

news@num.edu.mn

Салбар хуралдаан -I Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт Ч.Батцэцэг-99066173
Салбар хуралдаан -II Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл Т.Энхдөл-95104453
Салбар хуралдаан -III Дээд боловсрол-Багшийн хөгжил С.Батцэцэг-99086686
Салбар хуралдаан -IV Дээд боловсрол-Оюутны хөгжил Л.Одонтуяа-99887827
Салбар хуралдаан -V Дээд боловсрол-Судалгаа, инноваци Н.Баатарбилэг-91995686