“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн болно

1/25/2018 10:56:50 AM

БСШУСЯ-ны санаачилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 2018 оны 1 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах тухай Хэвлэлийн бага хурал БСШУСЯ-нд өнөөдөр /2018.01.24/ боллоо. Хэвлэлийн бага хуралд БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны УЗ-ийн дарга Б.Ганбат, Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нар оролцов.

Тус зөвлөгөөн дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодруулах зорилготой.

Зөвлөгөөнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 95 төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулийн төлөөлөл нийт 870 гаруй багш, судлаач, эрдэмтэд оролцох юм.

“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн “Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт”, “Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл”, “Дээд боловсрол-Багшийн хөгжил”, “Дээд боловсрол-Оюутны хөгжил”, “Дээд боловсрол-Судалгаа, инноваци” гэсэн 5 салбар хуралдаантай. Салбар хуралдаанууд МУИС-ийн Номын сан болон, Эрдмийн танхимд 2018 оны 1 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болно.

Энэхүү зөвлөгөөнийг угтан МУИС-ийн Лазерын судалгааны лаборатори 1 дүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн бол МУБИС-ийн Зайн сургалтын төв, Технологи, инженерчлэлийн лаборатори 1 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийх юм.

Түүнчлэн 50 орчим их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын бүтээлийн үзэсгэлэн МУИС-ийн Номын санд 1 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд ажиллана.





Ирсэн саналууд

Холбоо барих


77307730-1161

МУИС-ийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Баттулга-99019977
Үзэсгэлэнгийн нээлт М.Эрдэнэчимэг-99118647
Лабораторийн нээлт А.Сайнбаяр-99857713
Мэдээллийн технологи А.Баатарбилэг-88093995
Хэвлэл мэдээлэл П.Лхамсүрэн-99018393, Г.Билгүүн-99002019
Нэгдсэн хуралдаан Д.Лхагвасүрэн-91912689

news@num.edu.mn

Салбар хуралдаан -I Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт Ч.Батцэцэг-99066173
Салбар хуралдаан -II Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл Т.Энхдөл-95104453
Салбар хуралдаан -III Дээд боловсрол-Багшийн хөгжил С.Батцэцэг-99086686
Салбар хуралдаан -IV Дээд боловсрол-Оюутны хөгжил Л.Одонтуяа-99887827
Салбар хуралдаан -V Дээд боловсрол-Судалгаа, инноваци Н.Баатарбилэг-91995686